ШУУРХАЙ: Хакүхо М.Даваажаргалын удирддаг байсан "Миягино" сүмогийн дэвжээг хаах эсэх асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ

ШУУРХАЙ: Хакүхо М.Даваажаргалын удирддаг байсан "Миягино" сүмогийн дэвжээг хаах эсэх асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ

Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан Мияагино дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээс болж тус дэвжээг хааж, бөхчүүдийг тараах саналыг өнгөрсөн баасан гарагт холбогдох албаныхан гаргасан.

Одоогоор тус дэвжээг Тамагаки удирдаж байгаа ба дээрх саналыг сонссон Мияагино дэвжээний бөхчүүд зодог тайлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн өчигдөр /2024.03.12/ Мияагино дэвжээний үзэгч, дэмжигчид цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр 6045 хүний гарын үсэг цуглараад байсан. Хэрэв санал өгч, гарын үсэг зурсан хүмүүсийн тоо 7500-д хүрвэл Мияагино дэвжээг хаах шийдвэрийг дахин хэлэлцэж магадгүй байсан юм. Тэгвэл энэ асуудлыг дахин хэлэлцэхээр болсон талаар Японы “Hochi news” мэдээлжээ.

Тодруулбал, Хакүхо М.Даваажаргалын удирддаг байсан Миягино дэвжээ нь Исэгахама дэвжээнд харьяалагддаг бөгөөд тус дэвжээний удирдалгууд Миягино дэвжээг хаах эсэх асуудлыг хэлэлцэхээр дахин уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Тус холбооны удирдлагуудын мэдээлснээр хурал яг хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч тун удахгүй болох гэнэ.

Мөн уг мэдээлэлд дурдсанаар, Миягино дэвжээ одоохондоо хаагдах ба дэвжээний бөхчүүдийг Ошима дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Харин ёкозүна Хакухог Исэгахамагийн дэвжээнд үлдээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ асуудлыг мөн дээрх хурлаар шийдэх бололтой.

Миягино дэвжээний дэмжигч, үзэгчид "Шавь бөхийн үйлдсэн зодооны хүчирхийллийн хэргээс болж, Мияагино дэвжээг хаах тухай Японы сүмогийн холбооны шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна. Өмнө нь төстэй дуулиан дэгдээсэн хэргүүдэд авсан шийдвэртэй харьцуулахад илүү хатуу шийтгэл гэж үзэж дээрх шийдвэрийг хүлээж авах боломжгүйг мэдэгдье" хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө