З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарна

З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарна

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргах юм. 

Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг юм. Уг хэргийг шүүх хурал өмнө нь тодорхой шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшилж байсан бөгөөд хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг шүүх хуралд албадан ирүүлэх шийдвэрлээд байсан билээ.