Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан ноцтой хэргийг шүүх хурал удаа дараа хойшлоод байгаа. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүх хурал дахин хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгч нарын өмгөөлөгч Хөгжлийн банкны давж заалдах шатны шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан аж. Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хурлын дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулжээ. 

Нийслэлийн Прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2, 2.10 дахь хэсэг, 20.3-1, 20.3-2, 11.1-2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө