Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гарцаар гарч явахад нь мөргөж гэмтээсэн жолоочийг 100 мянгаар торгосон гэх асуудлыг шалгаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гарцаар гарч явахад нь мөргөж гэмтээсэн жолоочийг 100 мянгаар торгосон гэх асуудлыг шалгаж байна

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарцаар зам гарч явахад сигналдаж цочоогоод, дээгүүр нь гарсан машины жолоочийг 100 төгрөгөөр торгож, таван оноо хассан" гэх мэдээлэл цацагдаж, энэ нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа.

Тэгвэл эл хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ осол нь 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт бүртгэгдэж, зөрчил шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хуульд зааснаар хүний биед хүндэвтэр түүнээс дээш хэмжээний хохирол учирсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар, бусад үед Зөрчлөөр явдаг. Гэмтлийн зэргийг тусгай мэдлэг бүхий Шүүхийн шинжилгээний газар гаргадаг, хэрэв дүгнэлт үндэслэлгүй гэж үзвэл дахин хандах хуулийн зохицуулалттай юм. Одоогоор эцэслэн шийдээгүй байна" гэлээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө