З.Энхболд: Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд улс төрд ажиллаж болохгүй гэсэн 5 жилийн ял өгч, 40 сая төгрөгөөр торгож байна

З.Энхболд: Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд улс төрд ажиллаж болохгүй гэсэн 5 жилийн ял өгч, 40 сая төгрөгөөр торгож байна

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг гэм буруутай гэж шүүхээс үзэж тэдний нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа.  

ШУУД: 

Энэ талаар З.Энхболд, "Шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. Эрдэнэс тавантолгойг монголд авч үлдсэний хариуг бүлэглэл надаас авч байна. Эрдэнэс тавантолгойг авах гээд бүтээгүй монгол, хятадын компаниудын гол зорилго бол намайг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд улс төрд ажиллаж болохгүй 5 жил гэдэг ял өгч, 40 сая төгрөгийн торгууль оногдуулж байна. Би аль алийг нь зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх дээр үнэн зөвөө олох байх гэж найдаж байна. Страто компанитай ямар ч хамааралгүйг прокурорын байгууллага тогтоосон. Тэр компанийг өөр хүмүүс үүсгэн байгуулсан. Тэр компанид ажил хийж байсан хамаатан бол байгаа" гэж мэдэгдлээ. 

Сонирхуулахад, хоёрдугаар сарын 29-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.