ШУУРХАЙ: "Б.Энх-Амгалан, Энхболд нарт 40 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа" гэж шүүхээс мэдээллээ

ШУУРХАЙ: "Б.Энх-Амгалан, Энхболд нарт 40 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа" гэж шүүхээс мэдээллээ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг гэм буруутай гэж шүүхээс үзэж тэдний нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа. Тэгвэл энэхүү шийдвэрийн талаар шүүхээс албан ёсны мэдээллийг нийтэлсэн байна. 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛД: 

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг СБДЭХАШШүүхээс хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд Шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ" гэжээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө