3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр Европ тивийг зорилоо

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр Европ тивийг зорилоо

Токио-2020 Олимпийн наадамд шууд оролцох дөрвөн багийг өнгөрсөн 11-р сард зарласан билээ. Монгол Улсын эмэгтэй баг тамирчид шууд оролцох эрхээ авсан бол эрэгтэй баг эрхээ авч чадаагүй бөгөөд Польш, Бразил, Турк, Испани улсын зоонд хуваарилагдсан. 

Олимпийн эрхийн тэмцээн ирэх гуравдугаар сард болох бөгөөд манай баг тамирчид өнөөдөр Европ тивийг зорилоо.

Тэд сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг гүрэн хуучны Югославын орнууд болох Серби, Словени улсуудын шилдэг багуудтай хамтарсан бэлтгэл хийж, ирэх сарын 1-нд Серби Улсын Нови Сад хотод болох шилдэг зургаан багийн тэмцээнд оролцох юм. Мөн ирэх сарын 8, 9-нд Словени Улсад өндөр зэрэглэлийн найман улсын тэмцээнд өрсөлдөнө. Дээрх улсууд нь манай улсын адил Олимпийн эрхийн тэмцээндээ бэлдэж байна. Тэд Ази тивээс Монгол Улсыг урьсан юм байна.

Б.САРАНГЭРЭЛ