ХБ-ны шүүх хурлын хэргийн оролцогчид "ядарч байна" хэмээн хурлыг эрт завсарлуулах хүсэлт гаргажээ

ХБ-ны шүүх хурлын хэргийн оролцогчид "ядарч байна" хэмээн хурлыг эрт завсарлуулах хүсэлт гаргажээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын танхимд тав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр өдөр түр завсарласан байна. 

Тодруулбал, тус хэргийг шүүх хурал олон хоног, урт цагаар үргэлжилж байгаа учраас хэргийн оролцогч, өмгөөлөгч нараас "Шүүх хурал олон цагаар үргэлжилж байгаа нь хүндрэлтэй байна. Ядарч байна" гэх шалтгаанаар хурлыг эрт завсарлуулах санал гаргажээ. Энэ дагуу шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч, хурлыг эрт завсарлуулсан байна. Хурал маргааш өглөө 08:30 цагт үргэлжлэх аж.