Энэ оны эхний хоёр сард 1.7 сая хонь, 1.3 сая ямаа хорогджээ

Энэ оны эхний хоёр сард 1.7 сая хонь, 1.3 сая ямаа хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өсөв.

Малын төрлөөр нь авч үзвэл:

  • Хонь 1.7 сая,
  • Ямаа 1.3 сая,
  • Үхэр 332 мянга,
  • Адуу 183.5 мянга,
  • Тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдсон байна.

Нийт хорогдсон малын 49 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв. Аймгаар нь харвал Сүхбаатар аймагт нэг сая том мал буюу оны эхний малтай харьцуулахад 26.4 хувь нь хорогдсон байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө