Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 99 иргэнийг өчигдөр /2026.10.01/ түр саатуулж, эрүүлжүүлжээ.
Иргэдээс ирсэн 102 тусгай дугаарт нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 573 нь зөрчил, 126 нь гэмт хэргийн шинжтэй, 123 нь нөхөн илрүүлсэн, 3 нь шуурхай илрүүлсэн дуудлага, мэдээлэл байна.
Тухайн өдөр бүртгэгдсэн мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл – 79
- Эрүүлжүүлсэн – 99
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон – 63
- Залилах – 28
- Хулгайлах – 23
Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралыг хангах хүрээнд ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу ажилласан байна.