СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнод аймагт гал түймрийн улмаас 25 тонн өвс шатаж, хорогджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнод аймагт гал түймрийн улмаас 25 тонн өвс шатаж, хорогджээ

Дорнод аймаг, Баянтүмэн сум. 1 дүгээр багийн “Энх хороолол”-ын 8 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 18:28 цагт /18:30 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 18:40 цагт очиход Н-ны 25 тонн өвс шатаж байсныг 5 цаг 48 минут ажиллаж унтраасан.