ТОДРУУЛГА: Автобусанд зорчигчдын "толгой тоолох" төхөөрөмжийг суурилуулах ажил хийгдэж байна. Одоогоор тоолж эхлээгүй

ТОДРУУЛГА: Автобусанд зорчигчдын "толгой тоолох" төхөөрөмжийг суурилуулах ажил хийгдэж байна. Одоогоор тоолж эхлээгүй

Хотын дарга Х.Нямбаатар "Нийтийн тээврийн автобусанд өнөөдрөөс /2024.03.15/ эхлэн толгой тоолж эхэлнэ" гэдгийг  өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд мэдэгдсэн. Тэгвэл толгой тоолох ажил хараахан эхлээгүй байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тодруулахад "Автобусанд толгой тоолох төөрөмжийг суурилуулах ажил хийгдэх байгаа. Одоогоор бэлтгэл ажил хийгдэж байгаа учраас ойрын өдрүүдэд толгой тоолох ажиллагааг нь хийгдэхгүй" гэлээ. 

Ташрамд өгүүлэхэд, Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар "Зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө. Ингэснээр нэгдүгээрт тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугааарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ. Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно. Ний нуугүй хэлэхэд манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон" хэмээж байсан юм.