Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 20-ны өдөр хүртэл хойшиллоо

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 20-ны өдөр хүртэл хойшиллоо

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болохоор товлогдоод байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон байна. Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Хөгжлийн банкны шүүх хуралдаанд оролцож байгаа тул шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг ийнхүү хойшлууллаа.

Эргэн сануулахад, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Б.Цэрэндорж нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.