"Хар тамхины хэргээр 15-17 насны 100 хүүхдийг шалгаж байгаа" гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ

"Хар тамхины хэргээр 15-17 насны 100 хүүхдийг шалгаж байгаа" гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ

ЦЕГ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр "НҮБ-аас манай хойд болон урд хоёр хөршийг шинэ төрлийн мансууруулах бодис үйлдвэрлэх эрсдэлтэй гэж зарласан. БНХАУ-д хар тамхинд донтсон гурван сая иргэн байгааг судалгаагаар тогтоожээ. Манай улсын нутаг дэвсгэрт сүүлийн долоон жилийн хугацаанд мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1945 хүн холбогдсон.

  • 2021 онд-187,
  • 2022 онд-230,
  • 2023 онд-238 хэрэг бүртгэгдсэн.

Нийт гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатарт, 20 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Хэрэгт холбогсдын 92 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлж байна. Тодруулбал, насанд хүрээгүй 100 хүн байгаагийн 11 нь 15 настай, 85 нь 16-17 насныхан байна. Сүүлийн долоон жилийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирсэн хар тамхины 46 хувь нь БНХАУ-аар дамжиж манай улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан" гэв.