Бусдын автомашиныг хулгайлж, эд ангийг нь борлуулдаг  хоёр эрэгтэйг илрүүлэн шалгажээ

Бусдын автомашиныг хулгайлж, эд ангийг нь борлуулдаг хоёр эрэгтэйг илрүүлэн шалгажээ

СХДүүргийн  Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан хаагчид тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс автомашин хулгайд алдагдсан хэргийг 28-45 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд өмнө нь өөр автомашинууд хулгайлж, эд ангиудыг задалж, бусдад борлуулсан байж болзошгүй байна. автомашинаа харуул хамгаалалттай, хяналтын камертай зогсоол, байршилд байрлуулах, тээврийн хэрэгслийг асаалттай, түгжээгүй орхихгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.