ШУУРХАЙ: Э.Сайханбаатарын өндрөөс унаж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

ШУУРХАЙ: Э.Сайханбаатарын өндрөөс унаж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Монголын волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатын Сайханбаатар 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын волейболын спортын салбарт нөхөж баршгүй том гарз тохиогоод байна. 

Тэгвэл талийгаач нь өндрөөс унаж, амь насаа алдсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, талийгаач Э.Сайханбаатар нь Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн байрны 14 давхраас унаж амиа алдсан байна. Уг хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа ийнхүү амь насаа алдсан байна.