ВИДЕО: Ц.Ариунболд прокурор Ч.Ганхуягийн үйлдсэн "Зүүн нүдний хөхрөл" баруун талд цохисноос үүссэн эсэхийг тогтоолгож, түүнийг хэргээс мултлах гэж байж болзошгүй байна

ВИДЕО: Ц.Ариунболд прокурор Ч.Ганхуягийн үйлдсэн "Зүүн нүдний хөхрөл" баруун талд цохисноос үүссэн эсэхийг тогтоолгож, түүнийг хэргээс мултлах гэж байж болзошгүй байна

“Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж,гэмтэл учруулсан байдаг. Тэгвэл өдгөө Ч.Ганхуяг нар нь прокурорын байгууллагын нэр бүхий удирдлагуудад нөлөөлж, хэргээс мултрах гэж байж болзошгүй баримтыг бид энэ удаад дэлгэж байна. 

ВИДЕО:

Болсон хэрэг явдлыг сийрүүлбэл,  2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” гэх клабт зодоон болсон байдаг. Энэ үеэр Ч.Ганхуягтай хамт явсантүүний дүү гэх Золбоо гэгч нь хохирогч бүсгүй Ч-гийн нүүрэн тус газарт нь ууж явсан зүйлийнхээиймшилээр цохиж, долоон шүдийг нь гэмтээж. Мөн энэ үеэр Ч.Ганхуяг хохирогч бүсгүйн биед мөн халдаж, түүний нүдийг нь хөхөртөл нь цохиж гэмтээсэн байгаа юм. Ч.Ганхуягийн дүү гэх Золбоод ийм шилээр цохиулсаны улмаас хохирогч эмэгтэй 7-н шүдээ гэмтээлгэж, харин Ч.Ганхуягт цохиулсаны улмаас нүд хөх эрээн болтлоо гэмтжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр н.Золбоо гэгч нь хохирогч эмэгтэйд хүнд гэмтэл, харин Ч.Ганхуяг нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон.

Тиймээс ч цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогоос 5 сарын өмнө буюу 2023 оны есдүгээр сард хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байгаа юм. Гэтэл прокуророос Ч.Ганхуяг нарын яллагдагчаар татагдсан энэ хэргийг шүүхэд шилжүүлэхгүй өнөөдрийг хүргэсэн төдийгүй Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд гэгч нь тус хэрэгт дахин шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах тогтоолыг хэдхэн хоногийн өмнө гаргажээ. Ингэхдээ Ч.Ганхуягийн цохиж, хохирогч эмэгтэйд хөнгөн гэмтэл учруулсан хэмээж байгаа зүүн нүдний хөхөрлийг уруулын баруун хэсэгт шилээр цохьсон гэмтлээс үүссэн эсэхийг тогтоолгож, хэдэн удаагийн үйлдлээр хөхрөл үүссэн зэргийг тогтоолгохыг даалгасан байна.

Уруулын баруун хэсэгт цохисноос үүдэж зүүн нүдэнд гэмтэл үүснэ гэж байх уу, Товчхондоо, Ч.Ганхуягийн хохирогчид учруулсан гэх нүдний хөхөрлийг Ч.Ганхуяг бус шилээр цохьсноос үүссэн гэдгийг тогтоолгохоор хандсан байж магадгүй байгаа юм.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд Isee.mn сайт бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөниргэний талд зогсож, хууль хүн бүрд тэгш үйлчлэхёстой гэдгийг шаардаж мэдээлэл, сурвалжилгаа бэлтгэдэг. Гэтэл Ч.Ганхуяг мэт нь “мөнгөжөөж авая”  гэж шантааж хийдэг гэж сэтгүүл зүйг хэлэх нь энүүхэнд болжээ. Монголын сэтгүүл зүй “буруугаа бусдад тохох” гэсэн энэ мэт хүмүүсийн яриад байгаа хэмжээнд арай ч хүрчээгүй, бас хүрэх ч үгүй юм. 

Ард түмэнтэйгээүргэлж хамт байгаа гэж хэлэх “гэнэн гэгээн дүр” гаргадаг Ч.Ганхуяг хэрэг явдлын талаар байр суурь авая гээд сэтгүүлч намайг холбогдох гэхээр ингээд утсаа авдаггүй нэгэн. 20 хэдхэн настай эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан Ч.Ганхуяг нар нь өдгөө хохирогчоос уучлалт гуйх нь бүү хэл “Би тэдэнд зодуулсан. Тухайн үед маш их хэмжээний цус алдаж, хувцас хунраа уруулсан. Тиймээс ч би хохирогч нь” хэмээн хээвнэг лайв хийгээд сууж байх юм. Магадгүй түүний ийнхүү том дуугарч байгаа нь Ц.Ариунболд прокурортой эл хэрэгтээ тохиролцсон юм биш биз гэх хардлагыг ч төрүүлж байна.