"Нийслэл хотын цасыг цэвэрлэж, давс, бодис, хайрга асгаж байна"

"Нийслэл хотын цасыг цэвэрлэж, давс, бодис, хайрга асгаж байна"

Нийслэл хотын ихэнх хэсгээр цас орж, нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, зам талбайн цасны цэвэрлэгээг Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК болон гэрээт аж ахуйн нэгж байгууллагууд хийж байгаа аж.

УБЗАА-наас мэдээлснээр 117 хүн, тусгай зориулалтын 28 машин техниктэй ажиллаж, авто зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 55.5 тонн бодис, 25.5 тонн давс, 10м3 хайрга, дайрга асгажээ.

Өнөөдөр Улаанбаатар, Тэрэлж, Багануур орчмоор үүл багасаж, цас орохгүйг Цаг агаарын байгууллагаас мэдээлэв. Харин Сүхбаатар аймгийн хойд болон зүүн, Дорнодын өмнөд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа. 




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө