ШУУРХАЙ: Бие засахаар буух хооронд жолооч нь хээр мартаад явсан зорчигчийг эрэн хайж байна

ШУУРХАЙ: Бие засахаар буух хооронд жолооч нь хээр мартаад явсан зорчигчийг эрэн хайж байна

Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 15-ны шөнө зорчигчоо бие засах хооронд жолооч нь мартаад явсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн 20-ын толгой гэдэг газар зорчигч бие засахаар буух хооронд жолооч нь мартаад хөдөлсөн байна. Тухайн зорчигч нь гар утас болон гадуур хувцасаа автомашинд үлдээсэн байжээ. Иймд Дорнод аймгийн цагдаагийн газраас гурван автомашин, 15 хүнтэй эрэн хайх ажиллагааг бусад байгууллагын алба хаагчдын хамт зохион байгуулж байгаа аж. Одоогоор олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.