ШУУРХАЙ: Жолооч нь хээр мартаад явсан зорчигчийг өвсний машинд суугаад Хилийн цэргийн заставт хүргэгдсэн байсныг олж тогтоожээ

ШУУРХАЙ: Жолооч нь хээр мартаад явсан зорчигчийг өвсний машинд суугаад Хилийн цэргийн заставт хүргэгдсэн байсныг олж тогтоожээ

Бие засахаар буух хооронд жолооч нь хээр мартаад явсан зорчигчийг эрэн хайж байгаа талаар бид өнөөдөр /2024.03.16/ өглөө мэдэгдсан. Тухайн зорчигч нь гар утас болон гадуур хувцасаа автомашинд үлдээсэн байгаа юм.

Иймд Дорнод аймгийн цагдаагийн газраас автомашинаас бууж үлдсэн гэх хүнийг холбогдох байгууллагуудтай хамтран 25 автомашин, 100 гаруй хүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхлээд байсан юм.  Тэгвэл тус эрлийн ажиллагааг зогсоож байна гэв. Учир нь тус иргэн өвс тээвэрлэж явсан замын автомашинд суугаад Хилийн цэргийн ... заставт хүргэгдсэн байсныг олж тогтоосон байна. Тухайн хүн эрүүл мэнд хэвийн байгаа аж.