"Цэргийн баяр" тэмдэглэж архидан согтуурч, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас ой 4 сартай хүүхэд осгосон хэрэг гарчээ

"Цэргийн баяр" тэмдэглэж архидан согтуурч, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас ой 4 сартай хүүхэд осгосон хэрэг гарчээ

Асран хамгаалагч нь архидан согтуурсан үед ой 4 сартай хүүхэд нь осгосон харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өчигдөр /2024.03.16/ 08:38 цагийн үед “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Ингээд тус мэдээллийг шалгахад Н нар нь "цэргийн баяр тэмдэглэх" нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 нас 4 сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг олж, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулаад байгаа аж. Иймд зарим иргэдийг баяр тэмдэглэх нэрийдлээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.