Банкны үйлчилгээ "удаан үзүүллээ" гэх шалтгаанаар хамгаалагчийн биед халдсан этгээдэд 15 саяар торгох ял оноожээ

Банкны үйлчилгээ "удаан үзүүллээ" гэх шалтгаанаар хамгаалагчийн биед халдсан этгээдэд 15 саяар торгох ял оноожээ

Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 13:00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .... банкны ... дүгээр салбар буюу “........” тооцооны төвөөр үйлчлүүлэх явцдаа тухайн банкны ажилтнуудтай “үйлчилгээ удаа үзүүлсэн” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэх үед тухайн банкинд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан иргэн Г.Т-ийг уг тооцооны төвийн гадна хөлөөрөө дэгээдэж, газарт түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны чигчий хурууны шарх гэмтэл” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Г-г 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон. Хуульд зааснаар, торгох ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 15 нэгж буюу 15,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торуулийн ялыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм.