Томилгоот бүлгүүд цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг гаргаж, 201 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Томилгоот бүлгүүд цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг гаргаж, 201 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Хаваржилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот бүлгүүд өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн орон нутгийн айл, өрхүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

Тус алба хаагчид өнөөдрийн байдлаар 17 аймгийн 96 суманд ажиллаж, 8,242 айл өрхөд хүрч, цасанд хаагдсан 54.743 км зам гаргаж, 5,794 тонн өвс, тэжээлийг хүргэн, цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүлсэн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.