ШУУРХАЙ: Ж.Мөнхбат БНСУ-аар дамжин, Монгол Улстай "эрх туслалцаа үзүүлэх"-д хамтран ажилладаггүй Сингапурт очсон гэх мэдээлэл байна

ШУУРХАЙ: Ж.Мөнхбат БНСУ-аар дамжин, Монгол Улстай "эрх туслалцаа үзүүлэх"-д хамтран ажилладаггүй Сингапурт очсон гэх мэдээлэл байна

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг "Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас явуулж байгаа билээ. Тэгвэл Ж.Мөнхбат нь өнгөрсөн аравдугаар сар /2023.10/-д гаднын улс руу явсан ч одоог хүртэл эх орондоо ирээгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Учир нь "нүүрсний хэрэг"-т холбогдон шалгагдаж байгаа түүнийг "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч тэрбээр ирээгүй, төдийгүй ямар нэгэн хариу өгөөгүй гэдэг. Энэ нь түүнийг орон зайлсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Тэгвэл Ж.Мөнхбат нь БНСУ-аар дамжин Сингапурт очиж, тэндээ байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. 

Монгол Улс 20 гаруй улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй ажилладаг. Үүнд БНСУ зэрэг цөөн оронд багтдаг байна. Тэгэхээр Ж.Мөнхбат нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх орнууд буюу албадан авчрах боломжтой оронд байхгүй харин Сингапурт очсон байж магадгүй байна. Учир нь Сингапуртай манай улс "эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх" чиглэлд хамтран ажилладаггүй байна.

Түүний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзсэн. Тийм учраас зарим эрх ямба нь одоо ч хэвээрээ байгаа гэсэн үг. Ташрамд сонирхуулахад,  Ж.Мөнхбатыг бусадтай нийлж, нүүрсний мөнгийг угааж, хаус хороолол барьсан, хахууль өгсөн зэрэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг.