Хөгжлийн банкны гэх 40 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан долоо дахь өдрөө үргэлжилж байна

Хөгжлийн банкны гэх 40 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан долоо дахь өдрөө үргэлжилж байна

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын танхимд өнөөдөр /2024.03.18/ долоо дахь өдрөө үргэлжилжилнэ.

Уг хэргийн анхан шүүх хурал 2023 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм. Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.