Үндэсний номын сангийн шинэ барилга тавдугаар сард ашиглалтанд орж, хуучин нь “Монгол судлалын төв” болно

Үндэсний номын сангийн шинэ барилга тавдугаар сард ашиглалтанд орж, хуучин нь “Монгол судлалын төв” болно

Монгол Улсын Үндэсний номын сангийн захиргаанаас тус номын сан шинэ байрандаа салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

Үндэсний номын сангийн шинэ барилга 16 уншлагын танхимтайгаар, 530 хүнд үйлчлэхээр Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Элчин Сайдын Яамны урд хэсэгт баригдаж байгаа юм. Тэгвэл шинэ барилга ирэх тавдугаар сард ашиглалтад орж, уншигчдаа хүлээж авах аж. Харин хуучин барилга нь Баримтат өвийн судалгаа, мэдээллийн болон монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно гэдгийг Соёлын яамнаас мэдээлжээ.