ШУУРХАЙ: Дөрвөн настай хүү цэцэрлэгээсээ гадуур хувцасгүй гарч явсан хэрэгт зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ

ШУУРХАЙ: Дөрвөн настай хүү цэцэрлэгээсээ гадуур хувцасгүй гарч явсан хэрэгт зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ

“Маршал таун” хотхоны ойролцоо энэ сарын 06-ны өдөр нимгэн хувцастай, машин зам дагуу алхаж явсан 4 настай хүүг нэгэн иргэн олж, цэцэрлэгт нь оруулж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Тодруулбал, Энэ оны гуравдугаар сарын 06-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим энэ хүү нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх нийтлэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн “Н”-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дах хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.