"The HU " хамтлагийн YouTube суваг нэг сая дагагчтай болж алтан пайзаа хүлээн авчээ

"The HU " хамтлагийн YouTube суваг нэг сая дагагчтай болж алтан пайзаа хүлээн авчээ

"Хүннү рок" шинэ урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж Монгол улсын нэрийг дэлхийд гаргаж байгаа хамтлаг юм.

"The HU” хамтлаг нь 2016 онд байгуулагдсан  бөгөөд  тус хамтлагийн гаргасан хоёр уран бүтээл “YouTube”-д дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж, олон сая хандалт аваад байна. Тус хамтлаг Австралийн Сидней хотод эрх чөлөөний танхимд гуравдугаар сарын 25-нд SOLD OUT  тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тус хамтлаг You Tube-д нэг сая хандалт авч олон дагагч нараа баярлуулжээ.