СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст энэ сарын 17-ны 23:00 цагийн үед "Хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус мэдээллийг шалгахад, урьдчилсан байдлаар О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан Х-г зодож амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдожээ. Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, Нэгнийхээ үг, үйлдэлд хүлээцтэй байж, хэдхэн хормын уур бухимдлаас эрдэнэт хүний амь хохирч болдог гашуун сургамжийг давтахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.