Тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан иргэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан иргэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан иргэдийн хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн иргэн Г.Д, Ч.Ж нар нь бүлэглэн 17 ширхэг тэсрэх бодис, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.