Хөгжлийн банкны хэргээр хуралдаж буй шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна

Хөгжлийн банкны хэргээр хуралдаж буй шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан ажлын долоо дахь өдрөө үргэлжлээд, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар завсарласан байна. Тодруулбал, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Улаанбаатар чуулгын танхимд энэ сарын 07-ны өдрөөс хэлэлцэж эхэлсэн бөгөөд өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн байна. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасны дараа шүүхийн шийтгэх тогтоолыг нээлттэй танилцуулах аж.