"Гитартай дуучин" О.Гантулга "Он жав" тоглолтоо амжилттай хийлээ

"Гитартай дуучин" О.Гантулга "Он жав" тоглолтоо амжилттай хийлээ

МУСТА дуучин О.Гантулга энэ сарын 16-ны өдөр /2024.03.16/ "Он жав" нэртэй анхны бие даасан тоглолтоо үзэгч олныхоо халуун дулаан сэтгэл, алга ташилтан дунд амжилттай хийлээ. Тэрбээр энэхүү тоглолтоо "Монгол цэргийн баярын өдөр"-ийг тохиолдуулан эрчүүддээ зориулан хийсэн юм. 

Дуучин О.Гантулгыг гитар хөгжимтэй дуулдагаар нь олон нийт мэднэ.  Энэ ч үүднээс "Он жав" тоглолтын салшгүй нэг хэсэг нь гитар хөгжим байлаа. Тэрбээр өөрийн "Намрын хонгор салхи", "Цагдаа", "Нарны жим" киноны дуу, "Хорвоод ганцхан ээждээ", "Эвийн түшигтэй анд" зэрэг дуугаа гитар хөгжимтэй эгшиглүүлсэн юм. Түүний тоглолтод дуучин, МУСТА, Б.Алтанжаргал, Б.Баярцэцэг, П.Баярцэнгэл, Увертура, Мотив хамтлаг оролцож ая дуугаа өргөсөн юм.