Б.Юмжирдуламын ээж н.Давгадуламд зодуулсан иргэн шүүх эмнэлэгт ханджээ

Б.Юмжирдуламын ээж н.Давгадуламд зодуулсан иргэн шүүх эмнэлэгт ханджээ

Олон нийтийн сүлжээнд "Удган бөө" гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдуламын ээж н.Дагвадулам нь Орхон аймгийн ИТХ-ын үеэр хурлын танхимд бусдын биед халдаж, хэл амаар доромжилсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэргийн хохирогч иргэн шүүх эмнэлэгт хандсан байна. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа аж. Уг дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалан цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг зөрчлийн дагуу шалгах уу, эсвэл эрүүгийн хуульд зааснаар шалгах уу гэдэг нь тодорхой болох юм байна.