Дорнод аймагт гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг дөрөв дэхь өдрөө эрэн хайж байна

Дорнод аймагт гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг дөрөв дэхь өдрөө эрэн хайж байна

Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т 03.16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.20-ны өдрийн 07:00 цагаас эхлэн  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд 34 км-ын тойрогт зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:58 цагт түр зогсоосон. 03.21-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.