О.Номинчимэг: Төв цэнгэлдэх орчимд хувааж зарагдсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ /LIVE/

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх орчимд хувааж зарагдсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ /LIVE/

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийж байна.

Тэрээр “Төв цэнгэлдэхийн орчимд ногоон байгууламж, спортын зориулалтаар ашиглагдах ёстой 38.6 га газар одоо 29 хуваагдсан. Бүх мэдээлэл нь тодорхой бий. 2008 оноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлээс  4.6 тэрбум зарцуулсан ч 32.7 сая төгрөгийн ногдол ашиг авсан. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд байгаа юм. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгсөн” гэж мэдээллээ.

ШУУД: