"Дэлхийн цирк" тоглолтод Узбекистаны "Улсын цирк"-ийн дөрвөн бар, хоёр арслан, Казахстаны ховор үүлдэрийн найман нохой шилдэг үзүүлбэрээ үзүүлнэ

"Дэлхийн цирк" тоглолтод Узбекистаны "Улсын цирк"-ийн дөрвөн бар, хоёр арслан, Казахстаны ховор үүлдэрийн найман нохой шилдэг үзүүлбэрээ үзүүлнэ

"Монгол циркийн хөгжлийн төв"-өөс санаачлан 2013 онд анх “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг  зохион байгуулж байсан. 

Тэгвэл "Дэлхийн цирк Монголд" арав дахь тоглолтыг энэ сарын 30-наас ирэх сарын 14-ныг хүртэл амралтын өдрүүдэд Steppe Arena - Мөсөн ордонд зохион байгуулах гэж буй талаар "Монгол циркийн хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэ мэдээлэл өглөө. Тус тоглолтод олон улсын циркийн тэмцээнд амжилттай оролцсон уран бүтээлчид болон сургуультай амьтад оролцож шилдэг үзүүлбэрүүдээ толилуулна. Тодруулбал, Узбекистан Улсын Ташкент хотын Улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан  мөн Казахстан Улсын Астана хотоос ховор үүлдэрийн найман пудель нохой найруулагч, амьтан сургагчдын хамт уригдан иржээ. Тоглолтод нийт олон улсын  90 гаруй, Монголын 30 гаруй  нийт 150 орчим уран бүтээлч оролцох бөгөөд Америк, Герман, Канад зэрэг хөгжилтэй орны циркийн тоглолтын түвшинд болохоороо онцлох гэдгийг уран бүтээлчид хэлж байна. Хос манеж, долоон жанр хөтөлбөртэй явагдах тус тоглолтыг  комедиан М.Баяр хөтлөн явуулах аж.  

ҮЗЭХ: