“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байсан оюутнуудад дахин хээрийн бэлтгэлд гарах тушаал иржээ

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байсан оюутнуудад дахин хээрийн бэлтгэлд гарах тушаал иржээ

Арав дахь жилдээ үргэлжилж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийн цахим бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхлэсэн. Өнгөрсөн 2023 онд хамгийн их буюу 1500 оюутныг энэхүү хөтөлбөрт хамруулж байсан бол энэ онд 1030 хүүхдийг хамруулахаар Батлан хамгаалахын сайд захирамж гаргасан гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл дээрх хөтөлбөрт хамрагдаж байсан иргэдэд дахин хээрийн бэлтгэлд гарах болсон талаар мэдэгдэх хуудас ирсэн байна. Тодруулбал, 2017 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байсан иргэнд энэ сарын 18-ны өдөр Монгол улсын дайчилгааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн холбогдох бичиг баримтын хамт, заасан хугацаанд ирэх талаар мэдэгдэх хуудас иржээ. Цаашлаад дээрх хуулийн заалтуудын дагуу тав хоногийн хугацаанд хээрийн бэлтгэлд гарах болсон талаар эх сурвалж мэдээллээ. Мэдэгдэх хуудас явуулсан иргэд тогтоосон хугацаанд ирэхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулсан байна.