ЦЕГ: “UB cab”-н жолооч эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу хүүхэд тээвэрлэх гэж байгаад өөр хүүхэд андуурсан гэх нөхцөл тогтоогдсон

ЦЕГ: “UB cab”-н жолооч эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу хүүхэд тээвэрлэх гэж байгаад өөр хүүхэд андуурсан гэх нөхцөл тогтоогдсон

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр буюу 2024.03.20-ны өдөр " сургуулиасаа тарж буй хүүхдийг нэгэн үл таних хүн авч явах гэж оролдсо” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл болон иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий такси үйлчилгээний компанид бүртгэлтэй иргэн Б нь тус компанид иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байгаад өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Хэдийгээр дээрх асуудал нь олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.