Хөгжлийн банкны гэх хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр 15 цагаас танилцуулна

Хөгжлийн банкны гэх хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр 15 цагаас танилцуулна

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал долоо хоног үргэлжилж, энэ сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн байдаг. 

Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр дээрх хэргийг шийтгэх тогтоолоо танилцуулахаар болсон. Уг шийдвэрийг 15 цагаас нээлттэй танилцуулах юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.