"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна

"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “МӨНГӨН МОД” наадмын цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 27-нд болох гэж байна.
 
15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн "Мөнгөн мод-2023" наадмын хүрээнд үндэсний болон сонгодог орчин үеийн урлагийн төрөл зүйлийг уран сайхан, дүрслэл, ур чадварын өндөр түвшинд бүтээн туурвисан шилдэг 13 бүтээл, тайз, дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үзэгчдийн талархлыг хүлээсэн, билэг авьяас бүхий шилдэг 12 уран бүтээлчдэд мөнгөн мод цомыг гардуулах юм.
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд 2024 оны  гуравдугаар сарын 27-ны өдөр Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт  18:00 цагт  Улаан хивсний ёслолоор эхлэх аж. 



Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө