Б.Батзориг: Их хэмжээний юань хилээр орж ирсэн гэх худал мэдээлэл тараасан иргэнийг шалгаж эхэлсэн

Б.Батзориг: Их хэмжээний юань хилээр орж ирсэн гэх худал мэдээлэл тараасан иргэнийг шалгаж эхэлсэн

Өчигдөр урд хөршөөс их хэмжээний юань чингэлэгээр дамжин орж ирсэн талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй” гэх мэдээллийг өгч байгаа юм.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Өнөөдөр өглөө олон нийтийн цахим сүлжээ, тэр дундаа твиттер хуудсанд энэ талаарх мэдээлэл анх цацагдсан. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн, шалгагдсан тохиолдол одоогоор байхгүй байна. Энэ мэдээлэлтэй холбогдуулан ямар хүн, ямар зорилгоор ийм утгатай бичлэг тавив гэдэг талаар шалгалтын ажиллагааг явуулж байна. Хэрвээ хуурамч мэдээлэл тараасан гэдэг нь шалгалтын явцад тогтоогдвол Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хариуцлага тооцно” гэж мэдээллээ.

ШУУД: