Шинжээчийн дүгнэлтээр нохойн үүрнээс олдсон яс нь талийгаач эмэгтэйнх мөн болох нь тогтоогджээ

Шинжээчийн дүгнэлтээр нохойн үүрнээс олдсон яс нь талийгаач эмэгтэйнх мөн болох нь тогтоогджээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн Б гэгч 47 настай эрэгтэй нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр нохдын байрнаас олдсон яс нь сураггүй алга болсон иргэн Ц-ийнх буюу талийгаач эмэгтэйн ээжийн ДНХ-ийн шинжилгээтэй таарч байгаа нь тогтоогдоод байгаа аж. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.