Явган хүний зам хааж, барилгаа өргөтгөсөн компанид зам чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Явган хүний зам хааж, барилгаа өргөтгөсөн компанид зам чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ

“Тэнгис” кино театрын ойролцоо явган хүний зам хааж өргөтгөл  барьсан талаарх зураг цахим орчинд нийтлэгдэж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас “явган хүний зам хааж барилга барьсан газруудад эхний ээлжинд мэдэгдэх хуудас явуулсан. Мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд явган хүний замыг чөлөөлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авна. Цаашлаад албадан нураах ч боломжтой” гэж мэдэгджээ.

Зам талбай хааж барилга барьсанаас болж зам тээврийн осол ихээр гарах, иргэдийн амгалан тайван байдал алдагдах зэрэг асуудлууд үүсээд байгаа юм.