Хөвсгөлд голын эрэг дагуу бургас шатаж байсныг “nasa firms moder” сайтаар илрүүлжээ

Хөвсгөлд голын эрэг дагуу бургас шатаж байсныг “nasa firms moder” сайтаар илрүүлжээ

Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум, Зэрлэг багийн "Бууралын гол" гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 320 км-т, сумаас зүүн хойд зүгт 80 км-т/ Бууралын голын эрэг дагуу бургас шатаж багаа нь 17:20 цагт “nasa firms moder” сайтад илэрсэн байна.

Улмаар тус багийн 3 иргэнээр шалгуулахад бургас шатаж байсныг унтраахаар ажиллаж 19:53 цагт цурамд оруулсан боловч 3 модны хожуул унтраагүй байгаа тул Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтан албан хаагчид 19:53 цагт түймрийн голомт руу явсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.