БНСУ-ын "NewJeans" охидын хамтлаг 2025 онд дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийх талаараа мэдэгджээ

БНСУ-ын "NewJeans" охидын хамтлаг 2025 онд дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийх талаараа мэдэгджээ

БНСУ-ын "NewJeans" охидын хамтлаг 2025 онд дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийх болсон талаараа мэдэгдлээ. 

Мөн энэ жилийн хоёрдугаар хагас буюу долдугаар сарын 1-нээс шинэ цомогтой эргэн ирэх болжээ. Түүнчлэн Японд хоёр өдрийн фэн уулзалт хийх бөгөөд зургаадугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Tokyo Dome-д зохион байгуулах гэж байгаа юм.

Сонирхуулахад, Анхны сингл цомог нь ‘How Sweet’ нэртэй байх бөгөөд "Bubble Gum" нэртэй дууг багтаах гэнэ. Мөн ‘Supernatural’, ‘Right Now’ нэртэй хоёр дахь дуутай Япон дахь албан ёсны дебют цомгоо гаргах аж. Мөн аялан тоглолтынх нь тов хараахан гараагүй байгаа юм.