Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн витамин зарсан асуудлыг зөрчлийн хуулиар шалгаад 50 мянгаар торгожээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн витамин зарсан асуудлыг зөрчлийн хуулиар шалгаад 50 мянгаар торгожээ

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг витамин зарсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж байсан билээ. Тодруулбал, тэрбээр Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суралцаад, эх орондоо ирэхдээ Лондон хотын "Бүүтс" эмийн сангаас витамин оруулж ирж зарсан асуудлыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байсан юм.

Тэгвэл тус хэргийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж, түүнд торгох шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2 дахь заалтад зааснаар 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Мөн тус хуулийн 4.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн хууль бусаар олсон орлого болох 28,3 сая төгрөгийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна. 

Зөрчлийн хуулийн 6.6 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих

7.Хуульд заасныг зөрчиж 7.2. Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй  бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.1 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана гэж заажээ.