"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох "Хүнийг алахыг завдсан", "Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан" гэх хэргийг өнгөрсөн оны есдүгээр сард цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлээд байсан билээ.
Харин прокуророос тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад хэргийг буцаасан байжээ. Тэгвэл мөрдөн байгууллагаас тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад энэ сарын 11-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг дахин прокурорт шилжүүлсэн байна.