Монгол Улсад тагнуул хийж байсан гадаады иргэн болон эх орноосоо урвасан этгээдүүдийг өнгөрсөн шөнө /2024.03.29/ саатуулсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.
Тодруулбал, Тагнуулын байгууллагаас Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг хүн, эх орноосоо урвасан манай улсын гурван иргэнийг өнгөрсөн шөнө тусгай ажиллагаа явуулж баривчилсан байна. Эх орноосоо урваж, гаднын тагнуулын байгууллагын хүмүүстэй хамтран ажилласан тухайн иргэд болон Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын этгээдийг саатуулан өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорин 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байгаа аж.