ВИДЕО: "Fla"-н хоёр дахь дисс 15 цагийн дотор 350 мянга гаруй хандалт авчээ

ВИДЕО: "Fla"-н хоёр дахь дисс 15 цагийн дотор 350 мянга гаруй хандалт авчээ

“Loi4ixcoн” бүлгийн гишүүн, реппер Fla буюу Б.Жавхлантөгс реппер Rokitbay-д зориулсан хоёр дахь диссээ өчигдөр олон нийтэд цацжээ. "Orkit Gay" гэх нэртэй тус уран бүтээл нь 15 цагийн дотор 350 мянга гаруй хандалт аваад байгаа бөгөөд Fla өөрийн цахим хуудсандаа "Fla хэзээ ч ялагдаж үзээгүй, түүхэндээ" хэмээн бичсэн байна.

Тэрээр “Yoton” нэвтрүүлэгт орох үеэрээ “реппер Rokitbay буюу П.Баярсайхны дууг сонсдоггүй, хүмүүсийг ч мөн сонсохоо болиосой гэж боддог” гэх утгатай зүйл ярьсан нь реппер Rokitbay-н шүтэн бишрэгчдийн дунд нэлээдгүй шүүмжлэл дагуулж эхэлсэн.Үүний дараахан Fla “Үнэхээр тэр орк массынхаа ярьдаг шиг Монголын номер 1 реппер, оролдож болохгүй хүнээр оролдсон юм бол аймар дуу хий. Би бэлэн. Дисс хийе” хэмээн мэдэгдэж өөрийн нэгэн уран бүтээлээ гаргасан. Түүний хариу болгон Rokitbay “Blaavgai” дуугаа цацаж хоёр сая гаруй хандалт авсан юм.

Реппер Rokitbay-н хувьд "Blaavgai" дуугаа цацсаныхаа дараа " Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй ээ. Намайг юу гэж хэлнэ үү хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал ялагдлаа хүлээнэ. Муу дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяаад урдах ажлууддаа төвлөрцгөөе. Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна" гэж мэдэгдсэн бөгөөд ирэх есдүгээр сард өөрийн бие даасан тоглолтоо хийх бэлтгэлээ хангаад тун завгүй байгаа аж.