Засгийн газрын хуралдаанаас ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасантай холбогдуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийсэн.
Тэрбээр " Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг дахин 10-20 хувь нэмэгдүүлснээр дундаж цалин 1.4 сая төгрөг болох гэж байна. Аймгийн төв, сум болон Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувь, бусад сумдад ажиллаж байгаа бол 40 хувь орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа бөгөөд тэтгэвэр тэтгэмжүүд мөн тодорхой хувиар нэмэгдэн иргэдийн дансанд орж эхэлжээ.